Төв талбайд нэгэн иргэн өөрийгөө шатаажээ
Төв талбайд өнөөдөр /2022.04.17/ 19:30 цагийн орчимд нэгэн иргэн өөрийгөө шатаажээ. Тус иргэний биеийн байдал хүнд байгаа гэж эх сурвалж мэдээлсэн юм.
Энэ талаар цагдаагийн газраас тодруулахад, тухайн иргэнийг ГССҮТ-д хүргэсэн бөгөөд хэргийг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж эхэлсэн аж. Одоогоор тус иргэний хэн болохыг тогтоогоогүй ба ийм үйлдэл хийх болсон шалтгаан нь тодорхойгүй байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.