ГХЯ: АНУ Монгол Улсад биологийн лаборатори байгуулна гэдэг нь ор үндэслэлгүй мэдээлэл

АНУ-ын албаныхан Монгол Улсад биологийн лаборатори байгуулахаар төлөвлөж байгаа гэж ОХУ-ын Холбооны Зөвлөлийн Гадаад харилцааны хорооны дарга Константин Косачев мэдэгдээд байгаа билээ.

Тодруулбал, Украин дахь АНУ-ын биологийн лабораториудын үйл ажиллагаа Оросын цэргийн ажиллагааны улмаас цаашид үргэлжлэх боломжгүй болсон тул юм. Түүний хэлснээр, АНУ эдгээр лабораторио ОХУ-д аль болох ойрхон байлгахаар эрмэлзэж байгаа тул ийм алхам хийж байгаа аж. 

Тэгвэл энэ нь ор үндэслэлгүй, худал мэдээлэл гэж манай улсын Гадаад Харилцааны Яамнаас мэдэгджээ. Тус мэдэгдэлд "Сүүлийн үед ОХУ-ын зарим өндөр албан тушаалтан хэвлэл мэдээллийн хэрэгслээр "Украин дахь Оросын цэргийн тусгай ажиллагаа эхэлснээс хойш Америкийн тал Монгол Улстай холбогдож, биологийн лаборатори байгуулах тухай яригдсан" гэх мэдээлэл хийх болсон. байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.