Дархан-Уул аймагт он гарснаар 370 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ

ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын үйл ажиллагаа, албанд ашиглагдаж байгаа техник, хэрэгсэлтэй танилцаж, алба хаагчидтай уулзжээ.

Аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид он гарсаар 35 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлагаар үүрэг гүйцэтгэн, 370 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалсан байна.

н бол галын аюулаас урьдчилан сэргийлэх 21 удаагийн нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж, 5,458 айл өрхийн 17,737 иргэнд зөвлөгөө мэдээлэл өгч ажиллажээ.

GJ1A1629 74ijcllbtswsc81pbtj89m93ejuqpq31rplotnugk00

Түүнчлэн алба хаагчдын ажил, мэргэжлийг дээшлүүлэх, албаны бэлтгэл, бэлэн байдлыг хангах хүрээнд офицер бүрэлдэхүүний заах аргын сургалт, хүйтний улиралд гүний усны сургалт, эмнэлгийн зааварлагч бэлтгэх сургалт, дуудлага хүлээн авагч, жолооч холбоочин нарын тус тус сургалтыг зохион байгуулж, давхардсан тоогоор 362 алба хаагчийг хамруулсан аж.

Мөн сахилга, ёсзүйн зөвлөгөөнийг зохион байгуулж, 2022 онд "Хэлсэн үгэндээ эзэн болж, амалсан амлалтаа биелүүлье" уриаг дэвшүүлэн ажиллаж байгаа юм.

2022 онд Онцгой байдлын газрын өргөтгөлийн барилгын ажлыг эхлүүлэх, усны сургалтын төвийн талбайг шинээр байгуулах, г онцлон танилцуулсан гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлжээ.

GJ1A1587

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.