Төсөв танаж, НД-ын байцаагч дүрэмт хувцас өмсөхгүй байхаар болов

Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2022 оны дөрөвдүгээр сарын 15-нд боллоо. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тус хуралдааны шийдвэрийг танилцуулж мэдээлэл хийсэн юм.

Хуралдаанаар цэрэг, цагдаагийн байгууллагаас бусад төрийн байгууллагын дүрэмт хувцсанд 3 тэрбум төгрөг төсөвлөдөг. Одоо зарцуулагдаагүй байгаа 2,5 орчим тэрбум төгрөгийг танах шийдвэрийг гаргажээ.

Уг шийдвэртэй холбоотойгоор ХНХ-ын сайд А.Ариунзаяа "Нийгмийн даатгалын байцаагч форм, дүрэмт хувцас өмсөхгүй байх чиглэл өгөв. Манай байцаагчид өөрсдийн зардлаар хийлгэдэг юм, гэхдээ мэдээж бид өгсөн үүрэг даалгаврыг ёсчлон биелүүлнэ" гэжээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.