"Хуримтлалтай хүүхэд" хэрэгжилтийг хойшлуулж, он дуустал 100,000 төгрөгийг бүтэн олгоно
Засгийн газар өчигдөр ээлжит бусаар хуралдаж, үнийн өсөлтийг бууруулах, төсвийг хэмнэх талаар авах арга хэмжээгээ олон нийтэд танилцуулсан.
Хуралдаанаар "Хуримтлалтай хүүхэд" бодлогын хэрэгжилтийг түр хойшлуулж, энэ оныг дуустал хүүхдийн мөнгийг бүрэн/100,000/ олгох чиглэл гаргажээ.
Засгийн газраас хүүхдийн 100,000 төгрөгийг 2022 оны долдугаар сар хүртэл бүтнээр олгож, цаашид хуримтлал үүсгэн арванхоёрдугаар сарын 31-нийг дуустал 50,000 төгрөгийг л бэлнээр өгөх шийдвэр гаргаад байсан юм.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.