Мандал сумын өрхийн тариаланчдад хэрэгцээт багажийг нь төслийн хүрээнд олгов

"Ковид 19 цар тахлын нөлөөг олон нийтийн оролцоотой бууруулах нь" төсөл Сэлэнгэ аймгийн Мандал сумын ЗДТГ-тай хамтран ажиллаж байна.

Өнгөрөгч оны тавдугаар сараас эхлэн нэг жилийн хугацаатай хэрэгжиж байгаа уг төслийн хүрээнд Мандал сумын зорилтот бүлгийн өрхийн амьжиргааг дэмжих зорилгоор "Хүнсний багц тусламж", "Талх нарийн боовны тоног төхөөрөмж", "Цагаан идээ боловсруулах тоног төхөөрөмж", тахиа, зөгий, хүлэмж, нарийн ногооны үр, өвлийн иж бүрэн хувцас, хичээлийн хэрэгсэл зэргийг иргэдэд өгчээ.

Харин энэ удаад тус сумын 48 өрхөд нийт 2160 метр шланк, 48 ширхэг гаапуу, 48 ширхэг малтуур, 96 ширхэг хүрз олгож өрхийн тариалан эрхлэгч нарт дэмжлэг үзүүллээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.