ЭМД-ын шимтгэл төлөлттэй холбоотой асуудлаа хялбархан шийдэх боломжтой боллоо
Даатгуулагч та эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөлттэй холбоотой аливаа асуудлаа ямар ч үед, байгаа газраасаа хялбархан шийдэх боломжтой боллоо
Даатгуулагч та Edaatgal аппликэйшнээр дамжуулан 2019 оноос хойших ЭМД-ын шимтгэлээ төлөх боломжтой бөгөөд таны шимтгэл 15-30 минутад баталгаажна. Мөн Ebarimt аппликэйшнээр дамжуулан ЭМД-ын шимтгэлээ сараар, хагас жилээр, бүтэн жилээр сонгон төлөх боломжтой.
Та өөрийн шимтгэл төлөлтийн мэдээллээ www.emd.gov.mn хаягаар орж шалгаарай.
![]()
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.