? LIVE: Монголын Залуучуудын Холбооноос тус холбооны өмч хөрөнгийн талаар мэдээлэл хийж байна
Монголын Залуучуудын Холбооны удирдлагууд тус холбооны өмч хөрөнгийн талаар мэдээлэл хийлээ.
Энэ сарын 7,8 өдрүүдэд төв талбайд жагссан залуусын 15 зүйл бүхий шаардлагад МЗХ-ны өмч хөрөнгийн асуудал хөндөгдсөн. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн зүгээс "ТББ-ын өмч хөрөнгөд Засгийн газар шууд халдах эрхгүй. Гэвч ажлын хэсэг байгуулж МЗХ-ны удирдлагууд олон нийтийн өмчийг шамшигдуулсан эсэхийг шалгана" хэмээн мэдэгдсэн билээ.
Мөн МЗХ-ны Дэд ерөнхийлөгч Г.Чойжамц 2021 онд хийсэн мэдээллийнхээ үеэр “Сүүлийн жилүүдэд МЗХ-ны үе үеийн ерөнхийлөгч нар эрх мэдлээ өөртөө төвлөрүүлж, байгууллагын эд хөрөнгийг өөрийн эрх ашигт ашигладаг болсон. ТББ-ын тухай хуульд тухайн байгууллагын өмч хөрөнгийг УЗ шийдвэрлэх ёстой гэсэн байдаг. Гэвч манай ерөнхийлөгч МЗХ-ны үе үеийн дурсгалт түүх болсон өмч хөрөнгийг дур мэдэн зарцуулсан асуудал гарсан” гэж мэдэгдэж байсан билээ.
Өнөөдөр /2022.04.14/ хийсэн мэдээллийнхээ үеэр
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.