? Э.Бат-Үүл: Х.Баттулга Ерөнхийлөгч байхдаа шүүхийг хэрхэн "базаж" байснаа нотоллоо

Ардчилсан намын гишүүд долоо хоног бүр хийдэг 4/11 мэдээллийн цагаа өнөөдөр /2022.04.14/ төрийн ордонд хийлээ.

УИХ-ын гишүүн Д.Ганбат: Жагсагч залуус улс төрд үнэхээр үлгэр дуурайлал үзүүлж чадлаа. Цөөн хэдэн бараа бүтээгдэхүүний үнийн ялгаа сүүлийн зургаан жилд ямар болсныг харлаа. Өнгөрсөн жилүүдэд МАН үнэмлэхүй олонх болж төрийн эрхийг барьсан. Гадаад нөхцөл байдал, олон улсын хямрал, АН-ын байдлаас боллоо энэ тэр гэх хэрэггүй.

АН-ын ЕНБД Ч.Өнөрбаяр: УДШ өнгөрсөн гуравдугаар сарын 31-ны өдөр хуралдаж АН-ын үндсэн дүрмийн нэмэлт өөрчлөлтийн төслийг баталсан. Өчигдөр албан ёсоор тогтоолоо ирүүллээ. Энэ дүрэм батлагдахаас өмнөх маргаан эцэслэгдлээ. АН-ын хоёр гол шийдвэр гаргадаг байгууллагын нэг болох Үндэсний бодлогын хороонд маш олон өөрчлөлт орсон. Дотооддоо шинэ зохион байгуулалт хийгдэнэ. Нөгөө талд бүртгүүлэх гээд яваад байгаа хүмүүсийн тэмцэл утга учиргүй болов. 

Нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл: Манай намын хувьд хүнд сорилттой тулгарах нь байна. Сунгаанд нэр дэвшүүлэх нэрийдлээр Х.Баттулга УДШ-д нэрээ бүртгүүлэхээр материалаа өгсөн. "Шүүх бол бүтгэлийн байгууллага" гэж хэлсэн явдлыг би Ерөнхийлөгч байсан хүн шүүхийн бие даасан институтыг ойлгохгүй байгаа хэрэг гэж үзэж байна. Нийт АН-ын гишүүддээ сэрэмжлүүлэг хүргэмээр байна. Украйны дайн бол дарангуйллаас ардчилал руу дайрсан түрэмгийлэл юм. МУ-ын ардчилал ч гэсэн үүнд хамрагдаж байна. Х.Баттулга бол МУ-ыг Ази дахь Украйн, Белларусь шиг болгох гэж байна. Х.Баттулга аа одоо боль, залуучууддаа зай тавьж өг. Чи бид хоёр өөрчилж чадахгүй гэж би 461-р ангид хоригдож байхдаа сануулсан юм. Тоохгүй байхаар нь би ч хамт сунгаанд дэвшье гээд бүртгүүлэх гэтэл Х.Баттулгыгаа бүртгэчихээд сунгаагаа хаачихсан байна лээ. Жагсаж байгаа залуучуудаас үлгэр авмаар байна. Бидний үе өнгөрч, залуусын үе ирсэн байна шүү.

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.