"Идэрчүүдийн улсын аварга-2022"-т Сэлэнгийн баг тамирчид түрүүлэв

Сэлэнгэ аймагт Идэрчүүдийн улсын аварга шалгаруулах волейболын тэмцээн энэ сарын тавнаас 12-ны өдрүүдэд зохион байгуулагдав

Тэмцээнд 19 аймаг, 3 дүүрэг, 18 клубын эрэгтэй эмэгтэй нийт 64 багийн 1536 тамирчид оролцож хурд хүч авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн. 

Охидын ангилалд Уурхайчин-21 баг тэргүүлж, Баянхонгор, Сэлэнгэ аймгийн баг удааллаа.
Хөвгүүдийн ангилалд Сэлэнгэ аймгийн баг тэргүүлж, Залуу Монгол 50, Өмнөговь аймгийн баг удааллаа.

278215978 504777714613183 4624548305193076589 n (1)

278185382 5350463365017836 5259701269276284893 n (1)

  • Эрэгтэй шилдэг холбогчоор “Сэлэнгэ таван хан ноён” багийн Б.Билэгт
  • Эмэгтэй шилдэг холбогчоор Уурхайчин-21 клубын Э.Батцэцэг
  • Эрэгтэй шилдэг довтлогчоор Өмнөговь аймгийн 7-р сургуулийн Э.Ууган-Эрдэнэ
  • Эмэгтэй шилдэг довтлогчоор “Сэлэнгэ таван хан ноён” багийн П.Хатанзаяа
  • Эрэгтэй шилдэг хамгаалагчаар Өмнөговь аймгийн 7-р сургуулийн Э.Буянжаргал
  • Эмэгтэй шилдэг хамгаалагчаар “Сэлэнгэ таван хан ноён” багийн Б.Мөнхсоёл
  • Эрэгтэй шилдэг давуулагчаар Залуу Монгол-50 клубын Э.Гансүх
  • Эмэгтэй шилдэг давуулагчаар Баянхонгор аймгийн Н.Эрдэнэбаясгалант
  • Эрэгтэй тэгш тоглогчоор “Сэлэнгэ таван хан ноён” багийн М.Уранбаяр
  • Эмэгтэй шилдэг тэгш тоглогчоор Баянзүрх дүүргийн Уурхайчин-21 клубын М.Энхжин
  • Шилдэг дасгалжуулагчаар “Сэлэнгэ таван хан ноён” багийн дасгалжуулагч Ж.Мөнхбаяр,
  • Уурхайчин-21 клубын дасгалжуулагч Г.Баярсайхан нар тодорлоо.

Багийн нийлбэр дүнгээр Сэлэнгэ аймаг тэргүүлжээ

278232101 3313391285559680 1384944931524953286 n

278253529 3313391045559704 4151073029103115961 n

"Идэрчүүдийн улсын аварга-2022"-ийг Монголын волейболын холбоо, Сэлэнгэ аймгийн волейболын холбоо, Сэлэнгэ аймгийн ЗДТГ, тус аймгийн БТСГ, "Ширхэнцэг хараа констракшн" ХХК, "Мандал апартмент" төсөлтэй хамтран зохион байгуулжээ.

Харин тус тэмцээний ивээн тэтгэгчээр УИХ-ын гишүүн, Сэлэнгэ аймгийн волейболын холбооны тэргүүн Ж.Эрдэнэбат, Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж, МБХ-ны удирдах зөвлөлийн гишүүн Т.Сайнжаргал нар ажилласан аж. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.