Тэмцээний үеэр эмэгтэй тамирчнаа алгадсан багшийг ажлаас нь чөлөөллөө

Их Засаг сургуулийн биеийн тамирын дасгалжуулагч сагсан бөмбөгийн тэмцээний үеэр эмэгтэй тамирчнаа алгадаж буй бичлэг сошиалд тархаад буй. Түүний энэхүү ёс зүйгүй үйлдэлд олон нийт дургүйцэж УИХ-ын гишүүн Н.Учралаас сургуулийнхаа багшид хариуцлага тооцохыг шаардаад байв.

Тэгвэл Их Засаг сургуулиас өнөөдөр мэдэгдэл гаргалаа. Уг мэдэгдэлд дурдсанаар, тус сургуулийн биеийн тамирын дасгалжуулагч Б.Ганхуяг Оюутны лигийн тэмцээний үеэр тамирчинтайгаа зүй бус харьцаж боловсролын тухай хууль болоод багш ажилтны ёс зүйн дүрмийг ноцтой зөрчсөн асуудлыг ёс зүйн зөвлөлийн хурлаараа хэлэлцэн, ажлаас нь түдгэлзүүлжээ.

FB IMG 1649849382690

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.