С.Амарсайхан: Иргэдийн ипотекийн 8 хувийн зээл төлөлтөөс тэд 2-3 хувийн авдаг

Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг төрд буцаан авах шийдвэрийг Засгийн газар гаргасан нь Хөгжлийн банкны асуудалтай холбоотой эсэхэд Шадар сайд дараах хариултыг өглөө.

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан: 

-Нэр бүхий этгээдүүд 1990 оны эхээр хамгийн анхны аж үйлдвэрийн ууган голомт болох Налайхын уурхайгаас эхэлж хувьчилж авсан. Улмаар төмрийн гадагшаа зөөж, төмөр замын хятад руу өгөөд эзэнгүйдүүлсэн.. Хөгжлийн банкны чанаргүй зээлийн 3/1 нь нэр бүхий хүмүүсийн авсан мөнгө байна.

Монголын ипотекийн корпорацыг төрийн байгууллага гэж ойлгодог. Гэтэл иргэд банкнаас зээлээр байр авсныхаа хөлсөнд зуучлалын мөнгө гэж 2-3 хувийг төлдөг тогтолцоо руу орсон. Энэ хүмүүст ороогүй салбар гэж байхгүй. Ипотекийн корпорацыг мөн адил анхааралдаа авах ёстой. Иргэн ипотекийн 8 хувийн зээл төлтөл дундаас нь 2-3 хувийн авдаг схемийг бий болгосон. Төр, иргэн гэлтгүй дээрэмдэж байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.