В.Путин: "Зайлшгүй" довтолгооны зорилгодоо заавал хүрнэ

ОХУ-ын армийн Украин дахь түрэмгийлэл 49 дэх өдрөө үргэлжилж буй энэ үед Ерөнхийлөгч Владимир Путин зорилгодоо хүрэх хүртлээ тэмцэнэ гэж мэдэгджээ.

Тэрээр өнгөрөгч мягмар гарагт Оросын зүүн хэсэгт орших Восточный сансрын буудалд Беларусын Ерөнхийлөгч Александр Лукашенкотой хамт айлчлах үеэрээ ийнхүү мэдэгдсэн байна.

Украинд орос иргэдийн эсрэг геноцид болж байсан учир довтлох шаардлагатай болсон гэж онцолсон Путин "Бидний зорилго бол хүмүүст туслах явдал. Бидэнд сонголт байгаагүй нь илт байна. Украин Оросын эсрэг тулгуур болж эхэлсэн. Тиймээс эдгээр хүчинтэй мөргөлдөх нь Оросын хувьд зайлшгүй хэрэг болсон. Энэ бол зөв шийдвэр байсан.

16284910 159 0 2890 2048 1920x0 80 0 0 1a7796616408757a14f251310d08e463

Ерөнхийлөгч В.Путин мөн юм. Тэрээр энэ талаар "Тэд их хэмжээний хориг арга хэмжээ авч, биднийг бүрэн тусгаарласан ч ЗХУ сансрын уралдаанд тэргүүлсэн" гэж хэлсэн байна.

ОХУ-ын цэргийн хүчний зорилго одоо Донбассын бүс нутагт чиглэж байгааг шинжээчид мэдээлжээ. Оросын арми тус бүс нутаг руу бөөнөөр хөдөлж байгаа бөгөөд томоохон тулаанд бэлтгэж байгаа нь хиймэл дагуулаас авсан зургуудаас харагдаж байгаа юм.

1200x 11

Эх сурвалж: BBC, The Guardian

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.