Бичлэг: Шинэ загварын иргэний үнэмлэхийг 16, 25, 45 насанд үнэмлэхээ шинэчлэн сольж буй иргэдэд олгоно

Хууль зүйн байнгын хорооныөчигдрийн хуралдаанаар Улсын бүртгэлийн ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явууллаа.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар асуулт асуусан. Тэрбээр, иргэний үнэмлэх дээр иргэдийн регистрийн дугаарыг хэвлэхгүй, 12 оронтой тоо хэвлэгдэх болж байгаа юм байна. Тэгэхээр хүмүүс иргэний үнэмлэхээ солих хэрэгтэй болох уу, солих тодорхой хугацаа өгөх үү.

cef0cda3 d850 480b b09e d2140f35dea4

Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Д.Дэлгэрсайхан:

-. 16 нас хүрч шинээр, 25, 45 насанд үнэмлэхээ шинэчлэн сольж буй иргэдэд шинэ загварын иргэний үнэмлэх олгоно.

Шилжилт хөдөлгөөн хийгдэж гэрийн хаяг нь өөрчлөгдсөн, эсвэл үнэмлэхээ шинэчлэхийг хүссэн хүмүүст шинэ үнэмлэх авах эрх нь нээлттэй гэсэн хариулт өглөө.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.