Ц.Элбэгдорж: Зеленскийг УИХ-д урих нь Монголын эрх ашигт нийцнэ

ОХУ Украинд түрэмгийлж эхэлснээс хойш сар гаруй хугацаа өнгөрөөд байна. Харин Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский  зарим улс орны Парламентын индерээс үг хэлж байгаа билээ.  

Тэгвэл Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өөрийн цахим хуудаснаа "Зеленскийг Монголын Парламентад урьж, үг хэлүүлэх саналтай байгаа" гэсэн нь олны шүүмжлэлийг дагуулаад байна.

6yrrrewwww

Тэрбээр “Зеленский Японы бас ӨС-ын парламентад үг хэллээ. Азийн ардчилсан улс манай ээлж ирж байна.. Эрх чөлөөт, нээлттэй гэж Монголын нэр дэлхийд гарна. "ParliamentMN" урилгаа бичээрэй. Дэмжлэг хэрэгтэй бол бэлэн” гэж бичсэн байна.

В.Зеленскийг Япон, Герман, Израйль, АНУ, Их Британийн Парламент урьж, үг хэлүүлсэн. Мөн тэрээр НҮБ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн хуралдаанд оролцож, Буча хотод болсон хядлага болон НҮБ-ыг өөрчлөх тухайд байр сууриа илэрхийлсэн юм.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.