Л.Наранбаатар: Тагнуулын байгууллага биш, эхнэр маань байршил тогтоогч хийсэн байна

"Хөтөлийн Цeмeнт Шохойн" үйлдвэрийн захирлаар томилогдоод удаагүй байгаа эдийн засагч Л.Наранбаатарын куртикнээс байршил тогтоогч олджээ. Тэрбээр энэ талаараа цахим хуудсандаа "Гадуур хувцасныхаа оёдлыг ханзалж, байршил тогтоогч оллоо" хэмээн нийтлээд байсан юм.

Уг асуудлыг тодруулахад Тагнуулын байгууллага биш, эхнэр маань байршил тогтоогч хийжээ. "Цүнх, түлхүүр, нохой муур, хүүхэд зэргийг хайж олох зориулалттай эд гэнээ. Эхнэр маань болхи тагнуул гэдэг нь тодорхой боллоо" гэжээ.

278033776 850383599221970 679739534510923664 n

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.