Б.Азжаргал: Гангийн цогцолбор өнгөрсөн жил ашиглалтад орох байсан ч одоо болтол ороогүй

Дархан-Уул аймгийн ЗДТГ-аас зохион байгуулдаг #ИРГЭДИЙН_ИНДЭР нээлттэй уулзалт өнгөрсөн долоо хоногт болж Төмөрлөгийн үйлдвэрийг олон нийтийн өмчид авах залуучуудын байр суурийг сонссон.

Иргэд үйлдвэрийн асуудлаар талуудыг байлцуулан хэлэлцүүлэг зохион байгуулж, гарсан саналыг шийдвэр гаргах түвшинд хүргүүлэхийг иргэдээс хүссэн бөгөөд өнөөдөр “Залуучууд театрт” нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулагдаж байна.

received 3048419122135792
Хэлэлцүүлэг эхлэхэд 600 гаруй хүн иржээ. Хэлэлцүүлэгийг нээж Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргал хэлэхдээ “Иргэдийн индэр” нээлттэй уулзалтаар иргэдийн санал бодол, байр суурийг нь сонсдог юм. .
Энэ дагуу Ажлын хэсэг байгуулагдан судалгаа хийж байна. Мөн Дархан-Уул аймгийн төвд худалдаа үйлчилгээ хийх төв байгуулах шийдвэр гаргахаар болж байгаа гэв.
Өнөөдрийн хэлэлцүүлэг нь хоёр талын байр суурийг сонсох бөгөөд хэлэлцүүлэгт иргэд, ажилчид болон үйлдвэрийг концессын гэрээгээр авсан “Кью Эс Си” компанийнхан оролцож байгаа юм байна.
Тиймээс Дарханы Засаг дарга . Энэ бол аймгийн хэмжээнд ажилгүйдлийг бууруулах, эдийн засгийн хөгжлийг дэмжих нэг том төсөл учраас хэлэлцүүлэг энэ хүрээнд өрнөнө хэмээн найдаж байгаагаа илэрхийллээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.