БНСУ-д гэрээгээр ажиллах иргэдийг энэ сарын 25-ны өдөр бүртгэнэ
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг энэ сарын 25-наас 28-ны өдрүүдэд бүртгэх товыг Хөдөлмөр халамж үйлчилгээний Ерөнхий газраас гаргажээ.
Цар тахлын улмаас 2020 оны нэгдүгээр сарын 28-ны өдрөөс ажилтан илгээх үйл ажиллагаа түр зогссон бөгөөд БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах иргэдийн солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын бүртгэл хийгдээгүй.
Нөхцөл байдал сайжирч буй гэж үзсэн учраас хоёр улсын холбогдох яамд зөвлөлдөн бүртгэл явуулахаар болж, товоо ийнхүү зарлажээ. Өнгөрсөн жилүүдийн цахим бүртгэлд нийт 4000 орчим хүн бүртгүүлж, 656 иргэн түвшин тогтоох болон ур чадварын шалгалтад тэнцсэн.
2019-2021 онд тэнцсэн хүмүүсээс одоогоор 400 гаруй нь тус улс руу явсан байна. Гэрээт ажилтан илгээгүй жилийн хугацаанд БНСУ-ын хөдөлмөрийн бирж дээр 680 гаруй монгол иргэн авах санал ирсэн аж.
Энэ удаагийн бүртгэл мэдээллийн нэгдсэн систем дөрөвдүгээр сарын 25-ны өдрийн 09:00 цагт нээгдэх бөгөөд мэдээллийг ЭНД дарж авна уу.
Бүртгүүлэх видео зааварчилгааг дөрөвдүгээр сарын 22-ны өдөр ЭНЭ хуудаст байршуулна.

Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.