Оюутолгойн уурхайд ажилладаг гадаадын иргэн кемпдээ нас барсан байдалтай олджээ

Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Оюутолгой”-н уурхайд гадаадын иргэн нас баржээ.

Тодруулбал, тус уурхайн II кемпээс туслан гүйцэтгэгч “СР” компанийн мэргэжилтэн, Австрали улсын иргэн, 50 настай эрэгтэйн цогцос олджээ.

Задлан шинжилгээний дүгнэлт хараахан гараагүй байгаа бөгөөд урьдчилсан байдлаар талийгаачийг "Өвчний улмаас нас барсан" гэж дүгнэсэн байна.

Хэргийг Өмнөговь аймаг дахь цагдаагийн газрын Ханбогд сум дахь цагдаагийн хэлтэс  шалгаж байгаа аж.

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.