УИХ-ын гишүүн Г.Амартүвшин бүрэн эрхээсээ түдгэлзэх хүсэлт гаргалаа
УИХ-ын гишүүн Ганибалын Амартүвшин бүрэн эрхээсээ түдгэлзэх хүсэлтээ гарган, мэдэгдэл гаргажээ.
Тэрээр мэдэгдэлдээ: "Миний бие өөрийн хүсэлтээр УИХ-ын бүрэн эрхээсээ түдгэлзэх хүсэлтээ УИХ-д гаргаж байна. УИХ-ын гишүүний нэрийн дор аливаа гэмт үйлдлийг халхавчилдаг байдлын эсрэг залуучуудынхаа шаардлагыг дэмжиж дараах шийдвэрийг гаргаж байна.
Мөн Хөгжлийн банкны асуудалд нэр холбогдсон УИХ-ын гишүүдийг иргэн хүний нэгэн адил шалгуулах шаардлагыг миний бие бүрэн дэмжиж байна. Хөгжлийн банкны асуудалтай нэр холбогдсон УИХ-ын гишүүдийг бүрэн эрхээсээ түтгэлзэж, иргэн хүний хувиар шалгуулан эцэслэн шийдвэрлүүлэхийг уриалж байна" гэсэн байна.

Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.