БОАЖ-ын сайд албаны машин ашиглахыг хориглосон тушаал гаргажээ
Ерөнхий сайд жагсагчдын тавьсан 15 шаардлагын хариуг Төв талбай дээр гарч өгсөн билээ. Засгийн газрын хуралдаанаар "Засгийн газар олон улсын хямралт байдлын үед шаардлагатай бүх арга хэмжээг хэмнэлтийн горимд шилжиж, суудлын том оврын албаны автомашиныг төрийн албан хаагчид нийслэл Улаанбаатар хотод ашиглахгүй байх, хөдөө орон нутагт нэгдсэн журмаар дуудлагын автомашиныг хэрэглэнэ" гэж шийдвэрлэсэн.
Тэгвэл уг хэрэгжилтийг хамгийн түрүүнд Байгаль, орчин аялал жуучлалын сайд ажил хэрэг болгон албаны машин ашиглахыг хориглосон тушаал гаргасан байна.
Үүнд: Монгол Улсын Засгийн газрын ээлжит бус хуралдааны шийдвэрийг үндэслэн Байгаль, орчин, аялал жуулчлалын сайд, дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга, бүх шатны дарга нар болон харьяа байгууллагуудын дарга нарыг 2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр буюу ирэх даваа гарагаас эхлэн хөдөө орон нутагт албан томилолтоор ажиллахаас бусад үед албаны машин ашиглахыг хориглов.

Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.