Нийслэл хотын жагсаалд таван аймгийн залуус нэгдээд байна

"Монголдоо сайхан амьдаръя" жагсаал хүчээ авч, үзэл бодлоороо нэгдсэн залуусын хөлд төв талбай дарагджээ. Одоогийн байдлаар тус жагсаалд таван аймгийн залуус нэгдэж, аймгийнхаа төв талбайд тайван жагсаал хийж эхэллээ.

Эрдэнэтийн залуус А.Амарын талбайд тайван жагсаал хийхээр ЗДТГ-т хүсэлтээ өгч, жагсаал хийхийг зөвшөөрсөн тохиолдолд залуус нэгдэж, үзэл бодлоо илэрхийлэхээр бэлдээд байсан юм.

Улмаар ЗДТГ-аас хүсэлтийг хүлээн авснаар Эрдэнэтэд "Монголдоо сайхан амьдаръя" жагсаал үргэлжилж байна. Мөн бусад аймгийн залуучууд тус жагсаалд нэгдэж эхэллээ.

  • Говь-Алтай аймгийн Жанчивын талбай,
  • Хөвсгөл аймгийн Чингүнжавын талбай,
  • Замын-Үүдийн төв талбай,
  • Дархан-Уул аймгийн залуучуудын театрын талбайд тус тус иргэд нэгдэж, үзэл бодлоо илэрхийлж эхэлсэн байна.

278078936 1982245021971186 6437126302638613299 n278136697 1982260541969634 1524831421461645265 n

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.