?LIVE: Талбайд жагсаж буй залуус О.Баасанхүүг хөөв

Талбайд болж буй жагсаалд АН-ын Хууль зүйн асуудал эрхэлсэн НБД О.Баасанхүү ирэв. Цугласан иргэд бухимдаж, түүнийг хөөжээ.

АН-ын Хууль зүйн асуудал эрхэлсэн НБД О.Баасанхүү:

-Иргэний зүгээс талбайн нөхцөл байдлыг ажиглахаар ирсэн. 2008 онд намайг өмгөөлөгч байх үед 150 гаруй залуучууд 11 жилийн ялтай шоронд орсон байдаг. Таван хүн амиа алдсан. Би энэ уулзалтыг дэмжих, оролцохоор биш, АН-ын гишүүний хувьд нөхцөл байдлыг ажиглахаар л ирсэн. Сайд нар гарч ирж асуудлыг хурдан шийдвэрлэх хэрэгтэй гэлээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.