БИЧЛЭГ: "DHL"-ийн ачааны нисэх онгоц газардах үеэрээ осолджээ

Германы "DHL" компанийн "Boeing 757-200" ачааны нисэх онгоц Коста Рикагийн Хуан Сантамариа олон улсын нисэх буудалд ослын буулт хийх үеэрээ газардах зурвасаас гулсаж, хоёр хэсэгт хуваагджээ.

аж. Орон нутгийн хэвлэлүүдийн авсан гэрэл зургуудаас харахад онгоцны сүүл хэсэг нь салж, далавч нь хугарсан байна.

Costa Rica Split Plane 35116

гэж Коста Рикагийн Иргэний агаарын тээврийн газрын дэд захирал Луис Миранда Муноз мэдээлжээ. "DHL" болон нисэх онгоцны буудлын удирдлагууд одоо онгоцыг хөдөлгөхөөр хамтран ажиллаж байгаа ч бусад үйл ажиллагаанд нөлөөлөхгүй гэж тэмдэглэсэн байна.

Нийслэл Сан Хосе хотын захад байрлах уг нисэх онгоцны буудал ослоос хойш таван цагийн дараа эргэн нээгдсэн бөгөөд үүнээс өмнө ачаа, тээврийн 57 нислэг цуцлагдаж, 8,500 орчим зорчигч хохироод байсан гэж "Aeris" агаарын тээврийн компани мэдэгдсэн юм.

Эх сурвалж: The Guardian

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.