? Х.Нямбаатар: Жагсагч залууст архи, салют тараасан үйлдлийг цагдаагийн байгууллага баримтжуулсан
"Монголдоо сайхан амьдаръя" уриатай залуусын жагсаалыг цагдаагийн хүчээр тараахаас өмнө хийсэн ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар дараах мэдээллийг хийсэн.
Тэрбээр, "Үзэл бодлоо илэрхийлж, жагсаж байгаа залуусын аюулгүй байдлыг хангах үүрэг чиглэлийг цагдаагийн байгууллагын удирдлагуудад би өөрөө өгсөн. Залуус эрхээ эдэлж байгаад хүндэтгэлтэй хандаж байна. Төрийн ордны баруун талд 18:00 цагийн орчимд гарч очиж залуусын шаардлагыг хүлээн авсан. Тэд долоон шаардлага тавьсан. Ерөнхий сайдад танилцуулсан. "Ажлын хэсэг гаргая, чи ахалж ажилла, тавьсан асуудал тус бүрээр холбогдох сайд нарыг ажлын хэсэгт оруул" гэсэн үүрэг өгсөн.
Залуучууддаа хандаж хэлэхэд үзэл бодлоо илэрхийлж, жагсаж цуглах нь зөв. Гэвч төрийн ордны хаалгыг эвдэж орьё, үндсэн хуулийн бус аргаар төрийн эрхийг өөрчилье гэдэг чинь буруу шүү. Цагдаагийн байгууллагын удирдлагуудыг би дуудаж уулзаж, нөхцөл байдалтай танилцлаа. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн залуус мэр сэр байна гэж байна. Энэ бол буруу шүү. Үзэл бодлоо илэрхийлж, хонон өнжин суух нь нээлттэй.
Органик жагсаалыг зарим улс төрийн нам, улс төрчид улс төрийн зорилгоор бүү ашиглаасай. Жагсагч залууст архи болон анхааруулах дохио /салют/ тараасан үйлдлийг цагдаагийн байгууллага баримтжуулсан" гэлээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.