СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-04-07

Залуусын шаардлагыг ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар хүлээн авлаа

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Баярцэцэг
3 жилийн өмнө

Сүхбаатарын талбайд иргэд үнийн өсөлтийг эсэргүүцэж, "Монголдоо сайхан амьдаръя" уриан дор тайван жагсаал зохион байгуулж байна. 

Жагсаалд оролцож буй иргэдийн дийлэнх нь залуучууд байгаа бөгөөд харийн нутагт бус эх орондоо таатай нөхцөлд амьдрахыг хүсэж буйгаа илэрхийлж байгаа юм. 

Сүхбаатарын талбайд жагссан иргэд ийнхүү нэгдэн долоон шаардлагыг бичжээ.

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар:

-Төрийн ордоны баруун талын хаалган дээр залуучууд та бүхнийг төлөөлөөд долоон төрлийн шаардлагыг Засгийн газарт тавьсан байна.

1.    Үнийн өсөлтөд Засгийн газар арга хэмжээ авах

2.    Цалин нэмэх 

3.    Татварын дарамтаа хэмжээ, хязгаартай нэмэх

4.    Цар тахал болон зөрчлийн хуулиа өөрчлөх

5.    Цэцэрлэгийн хүүхдүүдийг сугалаагаар оруулдаг явдлыг эсэргүүцсэн байна

6.    УИХ-ын гишүүн, иргэд хоорондоо хуулийн хувьд эрх тэгш байх

7.    Эрүүгийн хуулийн 22.1-ийн Авлига, албан тушаалын хэрэгт оногдуулж байгаа ял, шийтгэлийн бодлогоо өөрчлөх зэрэг шаардлагыг тавьсан байна. Эдгээр шаардлагыг Хэвлэл мэдээллийн байгууллага, цахим орчноор дамжуулан шаардлагынхаа хариуг нэн даруй өгөхгүй, зоригтой шийдвэр гаргахгүй бол залуус нэгдсээр байх болно гэжээ.

Энэ тавьсан долоон асуудлыг Засгийн газрын зүгээс яаралтай байр сууриа илэрхийлэхийг залуус шаардлаа. Иймд уг шаардлагыг Ерөнхий сайдад танилцуулж, маргааш хэвлэл мэдээллийн байгууллагаар дамжуулан ямар арга хэмжээ авч байгаагаа мэдээлнэ гэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (6)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
3 жилийн өмнө
66.181.161.74

Схрө

Мөнхсайхан
3 жилийн өмнө
202.126.90.105

Зөв шүү бүх юм үнэ нэмэгдээд хэцүү бна монголд буцаад хуучин хэвэндээ орвол схан байх

иРГЭН
3 жилийн өмнө
202.126.90.86

Олигтой цэгцтэй ,тодорхой ,гол зүйлииг шаардаагүй байнаа Зөв бичиж сураагүй шахуу улс оролцохлоор аргагүй дээ

Зочин
3 жилийн өмнө
202.126.88.216

2 nuurtei

Зочин
3 жилийн өмнө
202.126.88.216

2 nuurtei hogiin novshnuud bugd idej uusandaa tamd ochindoo

Dorjderem
3 жилийн өмнө
66.181.161.108

Zuw shv demjej bn

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.