Дархан-Уул аймгийн иргэд, залуус нэгдэж, төр засаг Дарханы төмөрлөгийн үйлдвэрээ эргүүлэн авах шаардлагыг өнөөдөр гаргаад байгаа.
Уг асуудалтай холбоотой иргэд болон аймгийн Засаг даргын байрыг суурийг үзэгч, уншигч та бүхэндээ LIVETV шууд дамжуулан хүргэж байгаа билээ.
Энэ үеэр Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн ажилчдын нөхцөл байдал хүнд, дундаж цалин нь 1.4 сая төгрөг мөртлөө концессын гэрээгээр ажиллаж байгаа “Кью Эс Си” компанийн ажилчид хамгийн багадаа 4 сая төгрөгийн цалин авдаг талаар дурдсан юм.
Тэгвэл Дархан-Уул аймгийн ҮЭХ-ны дарга Х.Батжаргалаас Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн ажилчдын нийгмийн асуудлын талаар тодрууллаа.
Дархан-Уул аймгийн ҮЭХ-ны дарга Х.Батжаргал: Анх 2012 онд концессын гэрээгээр “Кью Эс Си” компани Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн үйл ажиллагааг хариуцан ажиллах болсон цагаас эхлэн тус үйлдвэрийн Үйлдвэрчний эвлэлийн хорооноос уг хувьчлалыг эсэргүүцэж, санал шаардлагаа тухайн үед төрийн өндөрлөгүүдэд хүргүүлж байсан.
Концессын гэрээний хүрээнд ажлын байрыг нэмэгдүүлж, ажиллах орчин нөхцөл сайжирч, цалин хөлс нэмэгдэх байтал гэрээний үүргээ төдийлөн хангалттай сайн биелүүлж чадахгүй байгааг тус үйлдвэрийн ҮЭХ-ноос мэдэгддэг.
Ер нь бол төр засаг уг концессын гэрээг эргүүлэн харж, үнэн зөвөөр хувьчлагдсан эсэхийг нягтлах хэрэгтэй. Мэдээж Дарханы төмөрлөгийн ҮЭХ-ноос нийт ажилчдаа төлөөлөн санал, шаардлага хүргүүлэх бол манай холбооны хувьд Монголын ҮЭХ-нд хүртэл хандаж, асуудлыг шийдэхийн төлөө ажиллах болно гэлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.