Сүхбаатарын талбайд номын үзэсгэлэн, худалдаа гарч эхэллээ

“Их хотын хавар-2022” үзэсгэлэн, худалдаа, өдөрлөгийг гуравдугаар сарын 27-ноос дөрөвдүгээр сарын 26-ныг хүртэл нэг сарын хугацаанд Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулж байгаа.

Өнөөдрөөс хэвлэн нийтлэгч компани, номын худалдаа эрхлэгч, зохиолчдыг хамруулсан номын үзэсгэлэн, худалдааг зохион байгуулж эхэллээ.

278013554 415252203742237 5615690687714083102 n

Дөрөвдүгээр сарын 7-11-ний хооронд болох тус номын үзэсгэлэн, худалдаанд 10 гаруй хэвлэлийн компани, хуучин номын 20 орчим худалдаа эрхлэгч, номын 10 дэлгүүр болоод Монголын Зохиолчдын эвлэл, Монголын хэвлэлийн үйлдвэрүүдийн холбооны  гишүүд, зохиолчид оролцон, оюуны бүтээлээ дэлгэж байна. Энэ үеэр мөн 14 их, дээд сургууль, сургалтын төвүүд танилцуулга хийхээр бэлтгэжээ.
.

Жижиг, дунд бизнес эрхлэгчдээ дэмжих үүднээс зохион байгуулж буй үзэсгэлэн, худалдаа тул оролцогчдоос ямар нэг түрээс, төлбөр авахгүй байгаа билээ.

278031351 415252153742242 2316522003621718939 n

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.