СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-04-07

"Өвсний үндэс" Налайх дүүрэгт ухаалаг төхөөрөмж бүхий зургаан худаг барив

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
3 жилийн өмнө

Япон Улсын Засгийн газрын “Өвсний үндэс - Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж”-ийн төслийн хүлээлгэн өгөх ёслол /2022.04.06/ болов.

Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Зөвлөх Ш.Кикүма болон Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар нар 2020 оны Япон Улсын Засгийн газрын “Өвсний үндэс - Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж”-ийн төслийн хүлээлгэн өгөх ёслолд оролцов.  

“Улаанбаатар хотын Налайх дүүргийн худгийн барилгын ажлын төсөл”-д Өвсний үндэс хөтөлбөрөөс 130,984 ам.доллар буюу  372,258,000 төгрөг гаргаж Налайх дүүргийн 1, 3, 4, 7, 8 дугаар хороонд нийт зургаан худгийн барилгыг шинэчилэн засварлаж, ухаалаг төхөөрөмж суурилуулсан юм.  

1970-аад онд анх баригдсан эдгээр зургаан худаг нь төсөл хэрэгжихээс өмнө удаан хугацааны ашиглалтын улмаас хуучирч муудан, барилгын дотор тал мөөгөнцөртөж, ус хадгалах сав зэвэрч ундны уснаас нь эвгүй үнэр гарах зэргээр эдгээр худгийг ашигладаг 7,700 иргэдийн хувьд хүндхэн асуудал болоод байсан билээ.

Энэ удаагийн тусламж хэрэгжсэнээр эрүүл ахуйд нийцсэн ундны болон хэрэглээний усаар хангах боломжтой болохын зэрэгцээ худгийн орчиныг сайжруулсанаар иргэдийн аюулгүй байдал сайжрах юм.

Япон Улсын Засгийн газар нь Монгол Улсад 1990 оноос өдийг хүртэл 32 жилийн турш “Өвсний үндэс” буцалтгүй тусламжийг хэрэгжүүлж ирсэн бөгөөд өнөөдрийг хүртэл “Өвсний үндэс - Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж”-ийн хүрээнд нийт 582 төсөл хэрэгжиж, санхүүжилтийн дээд хязгаар нь  43,931,784 ам.доллар болсон байна.   

Эх сурвалж: Японы Улсын ЭСЯ

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.