Эрүүл мэндийн сайд С.Энхболд, ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг, ЭМС-ын зөвлөх О.Батбаяр, ЭМЯ-ны ЭТҮГ-ын дарга Ж.Нарангэрэл, ЭМЯ-ны Хөрөнгө оруулалтын газрын дарга Т.Хонгорзул нар УНТЭ-т ажиллав.
Эрүүл мэндийн яамнаас 2021 болон 2022 онуудад УНТЭ-т 9.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. Энэхүү хөрөнгө оруулалтаар УНТЭ-ийн Цусны үүдэл эс шилжүүлэн суулгах хэсэг, Дүрс оношилгооны төв, Эрүүл мэндийг дэмжих төв, ЦЭСЧШСТөв, Чих хамар хоолой болон мэдрэлийн мэс засал, NGS анализатор, Дурангийн хэсэг Энтероскоп, C-аrm зэрэг тасаг, нэгжүүдэд шинэ багаж, тоног төхөөрөмж, шинэ технологиудыг нэвтрүүлж байна.
Гадны улсад өндөр өртөгтэй хийгдэх хагалгааг бид эх орондоо хийлгэх боломж нөхцөл бүрдэж байна. Тухайлбал, ХБНГУ-ын Brainlab брендийн толгойн Neuro and ENT navigation system-ийг УНТЭ-ийн ЧХХСМЗТ-т 2022 оны 2 дугаар сарын 21-ний өдрөөс ашиглаж эхэлсэн. Энэхүү navigation system-ийг мэдрэл болон чих хамар хоолойн мэс заслын хавсарсан мөн хүндрэлтэй тохиолдлуудад хамрын дурангийн хүрцээр хийгдэх тохиолдолд ашигладаг. Дэлхий нийтэд хамрын хүрцээр орох гавлын суурийн мэс заслын үед маш түгээмэл ашигладаг алтан стандарт бүхий мэс заслын үед ашиглагдах сүүлийн үеийн шинэ технологи юм. АНУ, БНСУ, Япон, Тайвань, Европын холбооны улсад хамгийн багадаа 30,000-USD-ийн өртөгтэй хийгддэг мэс заслыг Монголдоо хийх боломж ийнхүү бүрдэж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.