Сонгуульд ялсан Виктор Орбан Украины Ерөнхийлөгч В.Зеленскийг шүүмжилжээ

Унгарын авторитар удирдагч, Оросын холбоотон Виктор Орбан тус улсын Парламентын сонгуульд ялалт байгуулж, дөрөв дэх удаагаа дараалан Засгийн эрхэнд гарчээ.

юм. Тодруулбал, нийт саналын 94 хувийг тоолоод байх үед Фидес нам 53 хувиар тэргүүлж байсан бол Питер Марки-Зэй тэргүүтэй сөрөг хүчний эвсэл 35 хувийн саналтайгаар ард нь хоцорсон байна.

Ингээд  Тэрээр ард түмэндээ хандан "Энэ бол маш том ялалт байлаа. Үүнийг Сарнаас ч харж болно, тэгэхээр Брюсселиэс ч мөн харж байгаа нь тодорхой. Бидэнд өмнө нь хэзээ ч ийм олон өрсөлдөгч байгаагүй. Брюсселийн хүнд сурталтнууд... олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгсэл, эцэст нь Украины Ерөнхийлөгч" хэмээсэн юм.

Унгар улс нь Украинтай хиллэдэг бөгөөд одоогоор хагас сая гаруй дүрвэгчийг хүлээж аваад байгаа билээ. Ерөнхий сайд Орбан эдгээр иргэнд тусалсан ч Украинд зэвсэг нийлүүлэхээс татгалзсанаараа улсаа дайнаас хол байлгана гэж мэдэгдсэн.

58 настай Орбан Европын Холбоотой хурцадмал харилцаатай байдаг бөгөөд түүний Фидес нам Унгарын ардчиллыг сүйрүүлсэн гэж тус холбооны зүгээс үздэг юм. Ноён Орбан 12 жилийн турш Засгийн эрхэнд байх хугацаандаа Үндсэн хуулийг шинэчлэн найруулж, дээд шатны шүүхүүдийг өөрийн хүмүүсээр дүүргэн, сонгуулийн тогтолцоог өөрт ашигтайгаар өөрчилсөн байна.

Үүний улмаас энэ удаагийн сонгуулийн үеэр сөрөг хүчнийхний уриа нь "Орбан эсвэл Европ" байжээ. аж. Түүнчлэн Фидес нам Унгарыг Европоос тусгаарлан, ардчилал, шударга ёс, ёс журамтай байдлыг үгүй хийсэн гэж буруушаасан юм.

Эх сурвалж: BBC

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.