БИЧЛЭГ: Украины арми Оросын шатахууны агуулахыг дэлбэлсэн гэв

Украины цэргийн хүчний хоёр нисдэг тэрэг ОХУ-ын Белгород хотод агаарын халдлага үйлдэж, орон сууцны хорооллуудын ойролцоо орших шатахууны агуулахыг дэлбэлсэн гэж орон нутгийн албаныхан мэдээлжээ.

370 мянган хүн амтай Белгород хот нь Украины хилээс 40 км-ийн зайд, тус улсын Харьков хотын чанх хойд хэсэгт оршдог аж. Харьков нь Оросын цэргүүдэд бүслэгдэн, их бууны довтолгоонд өртсөөр байгаа билээ.

Белгород мужийн Амбан захирагч Вячеслав Гладков болсон явдлын талаар " Онцгой байдлын албаныхан галыг аль болох хурдан унтраахаар ажиллаж байгаа бөгөөд оршин суугчдад ямар ч аюул занал учруулахгүй" хэмээн мэдэгдсэн юм.

"Интерфакс" агентлагийн мэдээлснээр, ойролцоох оршин суугчдыг нүүлгэн шилжүүлсэн бөгөөд тус агуулахад байсан хоёр хүн шархадсан байна. Тодруулбал, аж. 

Украин үүнээс өмнө ОХУ-ын нутаг дэвсгэрт агаарын цохилт өгч байгаагүй бөгөөд энэ удаагийн халдлагын талаарх мэдээллийг Украины албаныхан батлаагүй байна.

Эх сурвалж: BBC

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.