Эрүүл мэндийн байгууллагууд даатгуулагч иргэнээс нэмэлт төлбөр авахгүй байх үүрэгтэй

ЭМДЕГ нь өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 2570 гаруй эрүүл мэндийн байгууллагатай “Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ худалдан авах гэрээ” байгуулан даатгуулагч-иргэдэд чанартай тусламж үйлчилгээг санхүүгийн эрсдэлд орохгүйгээр авах боломжийг бүрдүүлэн ажиллаж байна. 

Уг хамтран ажиллах гэрээний 2.4.11-т заасны дагуу . Хэрвээ гэрээт эрүүл мэндийн байгууллага уг үүргээ биелүүлээгүй тохиолдолд даатгуулагч-иргэн та ЭМДЕГ-ын Худалдан авалт, гэрээлэлтийн газарт өргөдөл гаргах боломжтой бөгөөд ЭМДЕГ-аас хуулийн хугацаанд шуурхай шийдвэрлэн ажиллах юм.

Цаашид ЭМДЕГ-тай гэрээтэй эрүүл мэндийн байгууллагууд гэрээний үүргээ биелүүлж, даатгуулагч-иргэдэд ямар нэгэн хүндрэл чирэгдэлгүй, санхүүгийн эрсдэлгүйгээр үйлчлэхийг анхааруулав.

ЭМДЕГ-тай гэрээт эрүүл мэндийн байгууллагуудын мэдээллийг ЭНД ДАРЖ үзээрэй. 

277294244 424133989528829 8602001040394655777 n

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.