Украин хоёр Солонгос шиг хуваагдаж магадгүй

ОХУ Украиныг Умард болон Өмнөд Солонгос шиг хуваахыг зорьж байж магадгүй гэж Украины эрх баригчид таамаглаж байна.

Тус улсын Батлан ​​хамгаалахын тагнуулын албаны дарга Кирило Будановын мэдээлснээр, аж.

Тэрээр "Путин манай улсын эзлэгдсэн болон эзлэгдээгүй бүс нутгийн хооронд тусгаарлах шугам тогтоох гэж оролдож магадгүй гэж үзэх үндэслэл бий. Тэр Украинд Өмнөд ба Умард Солонгосыг байгуулах гэж оролдох болно" хэмээн тэмдэглэжээ.

 methode times prod web bin 0b723906 ae10 11ec 8b8c 0207c0fd6104

ОХУ-ын цэргийн хүчин бүтэн сар гаруйн турш түрэмгийлэхдээ орон нутгийн эсэргүүцлийг таслан зогсоож чадаагүй тул анхны зорилгоосоо буцаж, оронд нь Украины зүүн хэсэгт анхаарлаа хандуулж болзошгүйг олон улсын тагнуулын албаныхан онцолсон билээ. Ингэснээр

Буданов энэ талаар "Түрэмгийлэгчид тусгаар тогтносон Украины оронд өөр улс байгуулахыг хичээх болно. Тэд эзлэгдсэн хэсгүүдэд "зэрэгцээ" засаг захиргаа байгуулж, ард иргэдийг Украины мөнгөн тэмдэгтээс татгалзахыг шаардах гэж оролдож буйг бид одоо ч харж байна" гэж хэлсэн байна.

000 323Y3BD scaled

Эх сурвалж: AFP

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.