СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2022-03-25

Зээл авч, малын хашаа барина гэх мэдээлэлд үнэн, зөв тайлбар хийхийг салбарын сайдад сануулав

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
2 жилийн өмнө

УИХ-ын дарга лхагва гаригт болсон Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын Зээлийн хэлэлцээрүүд (Уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй, тогтвортой мал аж ахуйг хөгжүүлэх төсөл)-ийг хэлэлцсэн.

Энэ үеэр төслийн хөрөнгийг юунд зарцуулах талаар гишүүд тодруулж асуусан. Мөн олон нийтийн дунд хашаа хороо барих нэрийдлээр мөнгө угаах гэж байна гэх шүүмжлэл өрнөөд буй билээ.
Өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдааны үеэр Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар уг асуудалтай холбогдуулан хэлсэн үгэндээ “. Малын хашаа барихад зарцуулж, өрийг нэмэгдүүлэх гэж байна гэсэн буруу ойлголт нийгэмд үүслээ. Арай ч малчин айлын малын хашаа хороог засахад Азийн хөгжлийн банкнаас зээл авна гэж бодохгүй байна. Үнэхээр ийм зориулалтын зээл авах гэж байгаа бол өөрчлөх хэрэгтэй. Өөрчлөх эрх нь төсвийн зохицуулах нэгжид бий. Нэн хөнгөлөлттэй, 20-30 жилийн хугацаатай зээлийг мал аж ахуйг хөгжүүлэх, бэлчээр хамгаалах, бэлчээрийн ургамал тариалахыг уламжлал, шинэчлэлд тулгуурлан хөгжүүлэхэд зарцуулах юмуу, өөр зүйлд зарцуулах уу. Ямар хувь нэмэртэй зээл байх тухай ойлголт, мэдээллийг нийгэмд өгөх хэрэгтэй” хэмээн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайханд сануулав.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайханы өгсөн мэдээллээр, , малын гаралтай бүтээгдэхүүний эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэн, бэлчээрийн даацыг сайжруулахаар төлөвлөж байгаа аж. Төслийг Архангай, Булган, Өвөрхангай, Баянхонгор аймгийн хил залгаа 20 орчим суманд хэрэгжүүлэхээр төлөвлөж буй юм байна.

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.