Хөтөлийн "Цемент шохой" ХК-ийн захирлын үүрэг гүйцэтгэгчээр Л.Наранбаатарыг томилов

Хөтөлийн "Цемент шохой" үйлдвэрийг 2011 онд 10 жилийн хугацаатай концессын гэрээгээр "Бейсмент" компанид шилжүүлсэн байдаг. 2021 онд гэрээний хугацаа дуусах байтал 2015 онд өөртөө хувьчлах шийдвэр гарснаар энэ компани хувьчлагдсан маягтай болсон талаар ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж мэдээлж байв.

2015 оны Засгийн газрын тогтоолд "Хувьчлах зүйлийн жагсаалт"-ын 15-д нь Хөтөлийн "Цемент шохой" ХК-ийн үйлдвэр орсон аж. Тухайн саналыг хүчингүй болгох шийдвэрийг гуравдугаар сарын 23-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, цаашдын хувь заяаг нь Төрийн өмчийн хороо шийдэхээр болоод байгаа билээ. 

Тэгвэл

Түүний хувьд АН-ын гишүүн байсан бөгөөд 2020 онд МАН-д гишүүнээр элссэн юм. Тухайн үед "Улс эх орныхоо хөгжлийг түүчээлж, ачааны хүндийг үүрсээр ирсэн 100 жилийн түүхтэй, Монголын ууган намд гишүүнээр элсэж байна" хэмээн байр сууриа өөрийн цахим хуудаснаа илэрхийлсэн байдаг. 

Л.Наранбаатарын ажлын туршлага

-2002 онд ШУТИС-ийн УУИС-ийг “Уул уурхайн үйлдвэрлэлийн удирдлага” мэргэжлээр бакалавр

-2007 онд Санхүү Эдийн Засгийн Дээд сургууль “Санхүүгийн менежмент” мэргэжлээр Бизнесийн удирдлагын магистр зэрэгтэй төгссөн.

-Уул уурхайн үйлдвэрлэлийн удирдлагын мэргэшсэн инженер

-Австрали Азийн Металлургийн институтын гишүүн.

-2008 оноос “Гложекс” ХХК

-2017 оноос “Гложекс Консалтинг” ХХК-ийн үүсгэн байгуулагч, ерөнхий захирлаар ажиллаж байгаа аж. 

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.