Сараас дээш хугацаагаар хөдөлгөөнгүй зогссон автомашины эзэнг олж, зогсоолыг нь чөлөөлнө
Автомашины зогсоол хэсэгчилсэн арга хэмжээг Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо эхлүүлжээ.
Тус хорооны нийт СӨХ-ны “Хаврын зөвлөгөөн” -өөр зогсоолын асуудлыг хэлэлцсэн байна. Тухайн хороонд нэг өрх 2, 3 машинтай ч зогсоолын асуудал нэн хүнд байдаг аж. Мөн машины оршуулгын газар бий болсон, ростер буюу 14/14 -өөр орон нутагт ажилладаг хүмүүс аюулгүй байдлыг нь ашиглан тавьж хаяад 14 хоногийн дараа ирж авдаг, зарим хотхоныг барьсан компани хашаагаа чөлөөлж зогсоол хийгээгүй зэрэг асуудал байна.
Тиймээс зогсоол хэсэгчилсэн арга хэмжээг хорооны цагдаагийн хэсэгтэй хамтран зохион байгуулахаар болжээ. Зогсоол хэсэгчилсэн арга хэмжээний хүрээнд сараас дээш хугацаагаар хөдөлгөөнгүй зогссон машины эзэн холбогдогчийг олж тодруулж үзлэг хийн, чөлөөлөх шаардлагатай тавих юм.
Одоогийн байдлаар 13 хотхонд 38 машины эзэн холбогдогчийг олж, тогтоохоор ажиллаж байна.
Иргэд өөрийн хороо хотхонд орхигдсон машинуудыг мэдээлж хамтран ажиллахыг БЗД-ийн 26 дугаар хорооноос уриалав.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.