Өнөөдөр /2022.03.25/ Улаанбаатар хотод өрнөх үйл явдлын мэдээ мэдээллийг хүргэе.
9:00 цагт:
Яармагт байрладаг НЗДТГ-ын шинэ байранд “Монголын эдийн засгийн чуулган 2022”-ы Хот, хөдөөгийн сэргэлт урьдчилсан хэлэлцүүлэг болно.
МҮХАҮТ-нд "Монгол-Энэтхэгийн худалдаа, технологи, аялал жуулчлалын хамтын ажиллагааг өргөжүүлэх нь” бизнес хэлэлцүүлэг болно.
10:00 цагт:
Сүхбаатарын талбайд Хэл бичгийн ухааны доктор, дэд профессор Ш.Баттөр хугацаагүй суулт зарлаж, иргэн Ч.Мөнхбаярыг суллахыг шаардана.
Төрийн ордонд УИХ-ын чуулган хуралдаж "Шүүх шинжилгээний тухай хууль"-ийн шинэчилсэн найруулгын төсөл, "Хөрөнгийн үнэлгээний тухай хууль"-ийн шинэчилсэн найруулгын төслүүдийг хэлэлцэнэ.
ХӨСҮТ-д 2021-2022 онд тус төвд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийсэн бүтээн байгуулалтын ажлуудын нээлт болно. Утас: 93116060
12:00 цагт:
Боксын насанд хүрэгчдийн УАШТ-ийн эрэгтэй хагас шигшээ тоглолт Монгол бөхийн өргөөнд болно. Билетийн үнэ 2000 төгрөгөөр зарагдаж буй.
13:00 цагт:
Хэвлэлийн хүрээлэнд "Монголын шилдэг нийтлэл №66" номын нээлт болно.
15:00 цагт:
Төрийн ордонд УИХ-ын чуулган хуралдаж УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнгээс ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайханд хандан “Малын гаралтай түүхий эдийг боловсруулах үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах, мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний экспортын боломжийг нээх болон “Монгол мал-II” арга хэмжээний хэрэгжилтийн өнөөгийн байдлын талаар” тавьсан асуулгыг сонсоно.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.