СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2022-03-25

Иргэний үнэмлэх шинэчлэх ажил ойрын 3-4 жилд дуусна

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
2 жилийн өмнө

УИХ-ын чуулганаар Улсын бүртгэлийн ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлаар хуралдлаа. 

Хуулийн төслийн талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар: 

-Хууль санаачлагч иргэний улсын бүртгэлийн баримт бичгийн үнэн зөв байдлыг хангах, иргэнд эдийн засгийн аливаа дарамт, хүндрэл бэрхшээлийг учруулахгүй байх, эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор , регистрийн дугаар, оршин суугаа газрын хаягийн мэдээллийг иргэний үнэмлэхийн санах ойд тусгахаар хуулийн төслийг боловсруулсан байна.

Улсын бүртгэлийн ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг Хууль зүйн байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 90.1 хувь нь үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн хэмээн УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар танилцуулсан.

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авсан юм.

УИХ-ын гишүүд иргэд аливаа үйлчилгээ авахад гар утас, регистрийн дугаар, гэрийн хаяг гэх мэт бүх мэдээллийг нь авдаг. Тэр бүгдийг нууцлах нь зөв. Гэхдээ үнэмлэх шинэчлэхдээ иргэдэд чирэгдэл багатайгаар хэрхэн зохицуулах вэ хэмээн лавлаж байлаа. Мөн төрийн үйлчилгээ цахим болсноор иргэдийн хичнээн төгрөгийг хэмнэж байна вэ гэсэн асуулт асуусан.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар болон Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Д.Дэлгэрсайхан нарын хариулснаар, жилд 100-120 мянган хүн шинээр иргэний үнэмлэх авдаг байна. Мөн гээж, үрэгдүүлсэн төдий тооны хүн үнэмлэх шинээр авдаг бөгөөд .

Иргэний үнэмлэхийн чипэнд регистрийн дугаар, оршин суугаа газрын хаяг, тоон гарын үсэг, иргэн бүрт олгох төртэй харилцах мэйл хаягийг байршуулж, улсын бүртгэлийн мэдээллийн сангаас өгөгдсөн 12 орон бүхий тоог үнэмлэх дээр илээр хэвлэх аж.

Төртэй харилцах мэйл хаягаар “Таны иргэний үнэмлэхийн, гадаад паспортын хугацаа дуусч байна, сонгууль өгөх ёстой, цэргийн зарлан дуудах хуудас ирсэн байна” гэх мэт мэдээлэл очих бөгөөд иргэд тэрхүү мэдээллээ гар утсаараа авч байх программ хангамж, техникийн асуудлыг УБЕГ шийдээд байгаа аж.

E-Mongolia систем 22 төрлийн лавлагаа, 72 төрлийн үйлчилгээг иргэдэд үзүүлж байгаа бөгөөд хамгийн бага үзүүлэлтээр буюу иргэд автобусанд сууж очиж лавлагаа авах, банк очиж үйлчлүүлэх зардлыг хэмнэсэн гэж үзвэл 30 орчим тэрбум төгрөгийн хэмнэлт гарч байгаа юм хэмээн УБЕГ-ын дарга Д.Дэлгэрсайхан хэлсэн.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.