СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2022-03-25

Хүний амь насыг 63 сая төгрөгөөр үнэлнэ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
2 жилийн өмнө

УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн юм.

. Энэ хуулийн төсөлд сэтгэл санааны хохирол, сэтгэцэд учирсан хохирлыг үнэлэх аргачлалыг анх удаа тусгасан гэж хууль санаалагч Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар хэллээ.

Хуулийн төсөлд байгаль орчныг үнэлгээг шүүх шинжилгээний байгууллага болон хувийн хэвшил хийх эрхзүйн орчныг тодорхой болгож өгсөн.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд “Байцаан шийтгэх ажиллагааны бүхий л зардлыг төр хариуцна” гэх заалт байдаг. Хууль бусаар алт олборлосон, байгаль орчин сүйтгэсэн, экологийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн маш олон хэргүүд хохирлын үнэлгээ гараагүйн улмаас шүүхээр шийдэгддэггүй, ял завших нөхцөл байдлууд их гарсан. Энэ асуудлыг шийдэх зорилгоор өнгөрсөн оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн шүүх шинжилгээний байгууллага дээр байгаль орчны хохирлын үнэлгээ хийх нэгжийг байгуулсан. . Түүнээс биш хасч байгаа зүйлгүй гэдгийг Х.Нямбаатар сайд хариултдаа тодотгосон. Мөн тэрбээр, сүүлийн 30 жил эрх зүйн хөгжлийн хүрээнд сэтгэл санааны хохирол, сэтгэцэд учирсан хохирлыг үнэлэх асуудлыг шийдэж чадаагүй. .

Мөн Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг, Монгол Улсын Үндсэн хуульд хүн зөрчигдсөн эрхээ бүрэн сэргээх ёстой бөгөөд үүний баталгааг төр хангах ёстойг тодотгоод хуулийн төсөлд сэтгэл санааны хохирлын талаар судлаад тодорхой хэмжээнд мөнгөн дүнгээр барагдуулах асуудлыг тусгасан гэв.

Хүний амь насыг мөнгөөр үнэлэх нь учир дутагдалтай ч дэлхийн нийтэд янз бүрийн хэмжээгээр тогтоосон  жишиг байдаг ч хэт өндөр бус төлөгдөхүйц байх зарчим байдаг. Бид энэ зарчмыг баримталж байгаа.

Хүний амь насыг хөдөлмөрийн хөлсний хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэн буюу 63 сая төгрөгөөр үнэлэхээр төсөлд тусгасан. Нөгөө аргачлал нь хүн амын дундаж наслалтаас тухайн гэмт хэргийн улмаас амь насаа алдсан иргэний насыг хасна.

Хохирогчдод аль нь давуу талтай байх аргачлалыг нь үзүүлнэ. Тухайлбал, . Үүнийг хөдөлмөрийн хөлсний хэмжээг тав дахин үржүүлээд 111 сая 600 мянган төгрөгийг ар гэрт нь олгуулах байдлаар үнэлж оруулсан гэлээ.

Мөн тэрбээр, шүүх шинжилгээний төлбөрийн тухайд бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн хохирогчид, амьжиргааны баталгаажих түвшингөөс доогуур орлоготой иргэн, .

Сурталчилгаа


Сэтгэгдэл (6)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
2 жилийн өмнө
66.181.183.241

71, эсвэл 80 настай хүний амийг нь санаатайгаар хөнөөсөн бол ямар аргачлалаар тооцох вэ?

Zochin
2 жилийн өмнө
66.181.177.127

Хятадын яг дуурайсан бна

Зочин
2 жилийн өмнө
202.9.46.19

71 ээс дээш насны хүмүүсийг үхэх нас нь болсон байна гээд хаях болж байна уу

Зочин
2 жилийн өмнө
66.181.161.13

Eserguutsej bna

Батмөнх
2 жилийн өмнө
66.181.161.6

Хийх ажиллаа олохгүй хачин хачин зүйлс хийх юм. Үндсэн хууль заалтаа зөрчихсөн энэ мэт хууль хэр зэрэг хол явах бол Баян хүн 71 настай хүний санаатай алчихвал хохирогчид юу өгөхгүй гэсэн үг юм бна даа. Эцэг эхээ харамсалтайгаар алдсан хүмүүсийн сэтгэл санаа сэтгэл санаа ямар байх болоо. Ийм хууль батална гэж бодож буй хүмүүс эцэг эх юу бопох болоо.

Ард
2 жилийн өмнө
66.181.183.10

Хүний амь нас 470 -570 машины үнэд хүрэхгүй байдаг болж байна уу

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.