ОХУ-ын "Сбербанк"-ны логотой машины талаар цагдаагийн байгууллагаас тайлбар гаргав
Өнгөрсөн өдрүүдэд цахим орчинд “...Оросын Сбербанк УБ-т Монголын бүх ам.долларыг ачаад яваам байна...” гэсэн утгатайгаар мэдээлэл түгсэн. Үүнтэй холбоотойгоор Цагдаагийн байгууллагаас дараах мэдээлэлд тайлбар өглөө.
ЦЕГ: Иргэн Б нь 2021 оны наймдугаар сард ОХУ-ын Красноярск хотоос 2006 онд үйлдвэрлэгдсэн "Ford" маркийн "Transit" загварын тээврийн хэрэгслийг худалдан авсан. Ингээд Эрхүү хотод ОХУ-д бүртгэлтэй улсын дугаарыг нь хураалгуулж, түр дугаар буюу Транзит дугаар /ОХУ-с МУ-д түр хэрэглэх дугаар/ авч Монгол улсад оруулж ирсэн байна.
Дээрх тээврийн хэрэгслийг 2021 оны есдүгээр сараас хойш гараашт байрлуулж байгаад Монгол Улсын дугаар авах зорилгоор байрныхаа гадна байрлуулсан байжээ.
Иргэдийн хувьд аливаа зүйлийг нягтлаагүй байж, цахим орчинд худал мэдээлэл түгээхгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулав.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.