СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2022-03-24

БИЧЛЭГ: Х.Нямбаатар: Цэцийн шийдвэрээс хамаарч, УДШ-ийн ерөнхий шүүгч Д.Ганзоригийг огцруулах үндэслэл бүрдэнэ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
2 жилийн өмнө

Ирэх Даваа гаргийн Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдаанаар Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч Д.Ганзоригийн Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хэлэлцэх гэж байна. Энэ талаар УИХ-ын гишүүн Б.Энхбаяр Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатараас тодрууллаа. 

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:

-Манай улсад хяналтын бурхан тэнгэр бол ҮХЦ байгаа. Яагаад ингэж хэлж байгаа гэхээр хуулийг ч хүчингүй болгох эрхтэй төрийн тэргүүнийг ч Үндсэн хууль зөрчсөн гэж огцруулах эрхтэй. Ийм хамгийн том хяналтын хэлбэр. Энэ хяналтын дээд хэлбэр маань тунгалаг байж чадвал дээрээсээ эхлээд доошоо хүртлээ Үндсэн хуульт ёс хангагдаж, хүний эрх хамгаалагдана. Хууль шүүхийн өмнө нь бүгд эрх тэгш байх зарчим эндээс улбаатай үйлчилнэ.

Бид Шүүхийн хуулийг гаргасан. Уг хуульд ҮХЦ-д орон тоо гарахад Улсын дээд шүүх цэцийн гишүүний орон тоо гарсанд нэр дэвшүүлэхгүй хоёр жил хүртэл яваад байдаг. Уг нь.

Үүний дагуу манай ҮХЦ-ийн дарга тэтгэвэрт гарах нас нь өнгөрөөд УИХ-иас баталсан хуулийн дагуу Улсын дээд шүүх Цэцийн гишүүний орон тоог зарласан юм байна. Тэгсэн чинь манай ҮХЦ-ийн дарга маань “Би тэтгэвэрт гарахгүй ээ. Энэ бол надад үйлчлэхгүй ээ” гээд УДШ-ийн ерөнхий шүүгчийг Үндсэн хууль зөрчсөн гээд хэрэг үүсгэсэн байна.

Өөрөөр хэлбэл, манай Үндсэн хуульт хамгийн дээд байгууллагуудын дунд “маш том зодоон” болж байгаа юм байна. Бид үүнийг анхаарахгүй байж болохгүй. Энэ бол Үндсэн хуулийн хямрал руу түлхэх нь.

ҮХЦ ийм байж болох уу? УИХ-иас баталсан хуулийг Үндсэн хууль зөрчсөн байна гэвэл Г.Занданшатар даргад хэрэг үүсгэж байгаатай адилхан. Уул нь хамтаараа баталсан хууль дээр нэг хүн дээр хэрэг үүсгэж байгаа хэрэгтэй яг адилхан Улсын дээд шүүхийн шүүгч нар хэлэлцээд баталсан тогтоолыг эсэргүүцэж, даргад нь хэрэг үүсгэсэн байгаа юм.

Үндсэн хуулийн дээд байгууллага маань одоо Үндсэн хуулийнхаа дээр гараад ямар нь надад үйлчлэх вэ, ямар нь надад үйлчлэхгүй вэ гээд яриад сууж байна.

Монгол Улсын төрийн албан хаагч нар тэтгэврийн нас яг адилхан үйлчилдэг. Гэтэл ҮХЦ-д үйлчлэхгүй гээд одоо өөрөө яриад сууж байна.

Уг асуудлыг Х.Нямбаатар сайд мэдэж байгаа юу? Энэ асуудалд ямар байр суурьтай байна вэ?

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар:

-Үндсэн хуулийн Цэцийн дарга Н.Чинбат цэцийн гишүүнийг төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн тул Улсын Дээд шүүхээс Цэцэд илгээсэн, томилсон суудал учраас тухайн орон тоон дээр нь томилох сонгон шалгаруулалт хийх шийдвэрийг УДШ-ийн нийт шүүгчдийн хуралдаанаас гаргаад Дээд шүүхийн процесс явагдаж байхад .

2020 оны нэгдүгээр сарын 23-ны өдөр иргэн Т тухайн үеийн УДШ-ийн ерөнхий шүүгч Х.Батсүрэнд дүгнэлт гаргуулах хүсэлт гаргасан юм билээ. 2020 оны гуравдугаар сарын 10-нд иргэн Т-д ажлын албаны даргаараа дамжуулан дүгнэлт бичих үндэслэлгүй байна гэх хариу бичсэн юм байна лээ.

2020 оны зургаадугаар сарын 20-ны өдөр одоогийн УДШ-ийн ерөнхий шүүгч Д.Ганзориг томилогдсоны дараа иргэн Т дээрх асуудлаар эргэн дээд шүүхэд хандсан. Ингээд ажлын албаараа дамжуулан өмнө нь хариу өгсөн тул дүгнэлт гаргах боломжгүй гэсэн хариу өгсөн. Уг асуудалд ҮХЦ хэрэг үүсгээд ирэх долоо хоногийн даваа гарагт ҮХЦ-ийн долоон гишүүнтэй Их суудлын хуралдаанаар уг асуудлыг эцэслэн шийдэх юм.

Уг асуудлаар Үндсэн хууль зөрчигдсөн гэдэг шийдвэр гарвал УДШ-ийн ерөнхий шүүгч Д.Ганзоригийг огцруулах үндэслэл бүрдсэн нөхцөл байдалтай байгаа юм байна лээ. Надад байгаа мэдээлэл бол товчхондоо ийм байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.