БИЧЛЭГ: Пак Гын Хэ эмнэлгээс гарчээ

БНСУ-ын Засгийн газар Ерөнхийлөгч асан Пак Гын Хэг өршөөлөөр суллах шийдвэрийг өнгөрсөн оны 12 дугаар сард гаргасан билээ. Тэгвэл Пак Гын Хэ өнгөрөгч 11 дүгээр сараас хойш хэвтэн эмчлүүлж байсан "Самсунг" эрүүл мэндийн төвөөс өнөөдөр гарсан байна.

"Самсунг" төв рүү чиглэсэн гудамж өнөөдөр өглөөнөөс хойш цэцэгт мэндчилгээгээр дүүрсэн бөгөөд ойр орчимд нь олон тооны цагдаа цугларсан аж. Мөн Ерөнхийлөгч асанд баяр хүргэхээр 40 орчим дэмжигч нь хүрэлцэн ирсэн ба тэдний дунд түүний засаг захиргааны хуучин албан тушаалтнууд байжээ.

Пак Гын Хэ иргэддээ хандан "Таван жилийн дараа ийнхүү ард түмэндээ мэндчилгээ дэвшүүлж байгаадаа таатай байна. Та бүхний дэмжлэгийн ачаар миний бие их сайжирсан" гэж хэлсэн байна. Гэвч тэрээр нэмэлт асуултад хариулаагүй бөгөөд улс төрийн ямар нэгэн мэдэгдэл хийсэнгүй.

ap 0332ccd595a642b0903ea3f002cf84d2

Ингээд тэрээр Дэгү хотод очсоныхоо дараа олон нийтэд хандаж албан ёсны мэдэгдэл хийх төлөвтэй байгаа юм.

Тэр дундаа Пак Гын Хэ шинэ Ерөнхийлөгч Юн Сок Ёлын талаар дурдах эсэхийг шинжээчид анхааралтай ажиглаж байна. Ерөнхий прокурор асан Юн нь 2017 онд Пакын авлигын хэргийг шалгасан бөгөөд улмаар түүнийг огцруулж, ял эдлэхэд хүргэсэн билээ.

Эх сурвалж: Yonhap News Agency

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.