"Мөнгөн Мод" наадам шилдэг уран бүтээлчдийг нэрлэв

Оны шилдэг уран бүтээлч шалгаруулах "Мөнгөн мод" 13 дахь удаагийн наадам өчигдөр /2022.03.23/ Дуурь, бүжгийн эрдмийн театрт болж, шилдгүүдээ тодрууллаа.

Энэ наадмаар өмнө нь шилдэг долоон номинаци шалгаруулдаг байсан бол энэ жил 24 номинаци шалгаруулжээ. Нийт 24 номинацийн 12 бүтээл нь тэргүүлэх чиглэлийн судалгаан дээр суурилсан уран бүтээл гэдгийг зохион байгуулагчид онцолсон юм.

"Мөнгөн мод 2021" наадмын шилдэг жүжигчнээр "Буруу өрөг" киноны гол дүрээрээ Фантастик Продакшн - Fantastic Production-ийн жүжигчин Б.Барслхагва тодорлоо.

276263549 280390587600768 5624482616451907320 n
"Мөнгөн мод 2021" наадмын тайз дэлгэцийн шилдэг хөгжимчнөөр Нийслэлийн Улаанбаатар театрын гоцлол хөгжимчин Б.Мягмарцэрэн шалгарлаа. Түүний лимбэ хөгжимд зориулсан “Ханхөхийн Уянга” тоглолт болон үндэсний өв соёлоо түгээн сурталчилсан цуврал контентууд хийж хэрэгжүүлсэн мөн Нэгдсэн Үндэсний Байгууллагын “Leadership Award 2021” шагнал авсан амжилтыг үнэлэн “Мөнгөн мод 2021” цомыг олгожээ.

277248926 280403547599472 5592571728966114742 n

"Мөнгөн мод 2021" наадмын шилдэг дуучнаар Монгол Улсын Филармонийн гоцлол дуучин Н.Наранбаатар шалгарлаа. Түүний “Миний захидал”, “Итгэл” цомгууд болон “Special Night with Naagii”, “Valentine’s with Naagii” тоглолтуудаараа олны таашаалыг хүртсэн амжилтыг үнэлэн “Мөнгөн мод 2021” цомыг олгожээ.

277249474 280404104266083 4825872912986821352 n (1)

"Мөнгөн мод 2021" наадмын шилдэг судлаачаар СУИС-ийн Эрдэм шинжилгээ, инноваци эрхэлсэн дэд захирал багш, доктор Ж.Эрхэмтөгс тодорлоо.

277296129 280429977596829 6611134606458862379 n

"Мөнгөн мод 2021" наадмын шилдэг тайз, дэлгэцийн зохиолчоор судалгаанд суурилсан инновацийн бүтээл болох “Босоо цагаан гурвалжин” үндэсний орчин үеийн жүжгийн зохиолч С.Дулам тодорлоо.

276161538 280411904265303 6865364538944993427 n

"Мөнгөн мод 2021" наадмын тайз, дэлгэцийн шилдэг бүжигчнээр Үндэсний Урлагийн Их Театрын бүжигчин Б.Эрдэнэбаяр тодорлоо. Түүний Солонгос, Хятад, Австрали, Дани улсад зохион байгуулагдсан Олон Улсын бүжигчдийн уралдааны тэргүүн байр, “Босоо цагаан гурвалжин” орчин үеийн бүжгийн дүрийг мэргэжлийн өндөр түвшинд бүтээсэн амжилтыг үнэлэн “Мөнгөн мод 2021” цомыг олгожээ.

277002718 280412610931899 8991521647523346306 n

"Мөнгөн мод 2021" наадмын шилдэг удирдаачаар ҮУИТ-ын ерөнхий удирдаач Н.Буянбаатар тодорлоо. Түүний төрийн хүндэтгэлийн тоглолт, Үндэсний их баяр наадмын нээлт болон концерт, 100 жилийн хүндэтгэлийн тоглолт, “Сэрсэн тал 37” хүндэтгэлийн тоглолтуудыг удирдсан амжилтыг үнэлж “Мөнгөн мод 2021” цомыг олгожээ.

277095680 280414674265026 2943181183979514087 n

"Мөнгөн мод 2021" наадмын шилдэг продюсерээр Gertoon анимейшн студийн Гүйцэтгэх захирал Ц.Бат-Оргил тодорлоо. Улс орны ирээдүй болсон хүүхэд багачуудад зориулж адал явдалт 35 үлгэрийн сургамжаар аялуулсан 48 ангит “Мөнх тунх” анимейшн бүтээлийг үзэгч багачуудын хүртээл болгосон амжилтыг үнэлж “Мөнгөн мод 2021” цомыг олгожээ.

277176267 280419870931173 2205960831221569159 n

"Мөнгөн мод 2021" наадмын шилдэг тайз дэлгэцийн хөгжмийн зохиолчоор “Анна Каренина” жүжиг болон “Домог амилсан нутаг” дуулалт жүжгийн хөгжмийн зохиолч Ш.Өлзийбаяр шалгарлаа.

277222901 280454730927687 4811574729463483360 n

"Мөнгөн мод 2021" наадмын шилдэг найруулагчаар “Альфа” театр, “Орфей” театрын ерөнхий найруулагч М.Батболд шалгарлаа.

277109350 280465347593292 6263725725286524689 n

"Мөнгөн мод 2021" наадмын шилдэг тайз дэлгэцийн зураачаар “Шүүдэр” продакшны “Хотолун гүнж” болон "Орфей" театрын “Гэм зэм” жүжгийн зураач Л.Батбилэг тодорлоо.

277106612 280468227593004 8883219458860360314 n

"Мөнгөн мод 2021" наадмын шилдэг тайз дэлгэцийн бүжиг дэглээчээр “Босоо цагаан гурвалжин” үндэсний орчин үеийн бүжгэн жүжгийг найруулж Монгол улсын урын санг шинэлэг өвөрмөц дэг найруулга бүтээлээрээ баяжуулсан амжилтыг үнэлж найруулагч Д.Баярбаатар тодорлоо.

277176769 280470014259492 7287258241153322021 n

Шилдэг ном хэвлэл шагналыг Р.Батцэнгэл "Монголын нууц товчоо түгээмэл эх бүтээл" бүтээлээрээ авлаа.

276994355 280518827587944 1072526547466331747 n

Шилдэг уран сайхны нийтлэл нэвтрүүлэгт Централ телевизийн "Монгол өв соёл" контентыг нэрлэв.

277224647 280521700920990 3992114934926309936 n

Шилдэг дүрслэх урлагийн шилдэг бүтээлээр Л.Ганхуягийн "Богдхааны нэрэмжит цэцэрлэгт хүрээлэнгийн хөшөө цогцолбор"-ийг нэрлэв. 

277219973 280522934254200 7644735190565561493 n

"Мөнгөн мод 2021" наадмын соёлийн өвийг сурталчилсан шилдэг бүтээлээр Монголын үндэсний музей болон “Гэрэгэ дижитал технологи” ХХК-ийн хамтарсан “Монголын эзэнт гүрэн” зэв дижитал музей шалгарчээ.

277163702 280571400916020 7308541317006599904 n

"Мөнгөн мод 2021" наадмын шилдэг дизайны бүтээлээр “Овоо кемпин” ХХК-ийн “ГэрТент” майхан шалгарлаа.

277097231 280564004250093 2256654573845212364 n

"Мөнгөн мод 2021" наадмын хувцас загварын шилдэг бүтээлээр Futuristic Type брэндийн "Сүүний бактерийн хөрөг" коллекц шалгарлаа.

276173672 280561314250362 7941174441089781280 n

"Мөнгөн мод 2021" наадмын тайзны урлагийн шилдэг бүтээлээр УДЭТ-ын "Анна Каренина" жүжиг шалгарлаа.

277226117 280549474251546 7392331628538738448 n

"Мөнгөн мод 2021" наадмын зар сурталчилгааны шилдэг бүтээлээр "АПУ" ХК-ийн "Соёлоор гоёно" нөлөөллийн аян шалгарлаа.

277096346 280611220912038 729545300898957036 n

"Мөнгөн мод 2021" наадмын шилдэг цахим бүтээлээр "Амжилт" анимейшний бүтээсэн "Зуузуугийн найзууд" бүтээл шалгарлаа.

277303322 280545744251919 4195666252950452192 n

"Мөнгөн мод 2021" наадмын шилдэг цахим тоглоомоор "Beer night" студийн бүтээсэн "Fragile" тоглоом шалгарлаа.

277253500 280543177585509 5149626201114762193 n

"Мөнгөн мод 2021" наадмын кино урлагийн шилдэг бүтээлээр “Бросис пикчерс” ХХК-ийн "Том тоглоом гурван эрдэнийн эрэлд” цуврал хүүхдийн кино шалгарлаа.

277097016 280538830919277 4042151190869960456 n

"Мөнгөн мод 2021" наадмын дуу хөгжмийн шилдэг бүтээлээр “Хөсөгтөн” хамтлагийн “Жангар” цомог шалгарлаа.

277296942 280537464252747 7909095972320276482 n

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.