ӨНӨӨДӨР: Хөгжлийн банкны захирал асан Н.Мөнхбат нарыг цагаатгасан хэргийг дахин хэлэлцэнэ

Улаанбаатар хотод өнөөдөр /2022.03.24/ өрнөх үйл явдлын мэдээллийг хүргэе.

8:00 цагт: “Корпорейт конвейншн центр”-т “Монголын эдийн засгийн чуулган-2022”-ы Аж үйлдвэржилтийн сэргэлт урьдчилсан хэлэлцүүлэг болно.

9:00 цагт: СТӨ-нд Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг болно.

9:30 цагт: Барилгын политехник коллежийн байранд төгсөгчдийг ажлын байранд зуучлах “АМЖИЛТТАЙ ТӨГСӨЛТ- АЖЛЫН БАЙР” хөдөлмөрийн яармаг болно. Утас: 99003904, 9993000, 99076229

10:00 цагт: -Төрийн ордонд УИХ-ын чуулган хуралдаж "Зарим төрлийн төрийн хяналт шалгалтын үйл ажиллагааг түр зогсоох тухай", "Улсын бүртгэлийн ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай",  "Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл", "Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл"-үүдийг хэлэлцэнэ.

-ОБЕГ-т БХБЯ, МХЕГ, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас онцгой байдлын байгууллагаас “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр”-ийн талаар мэдээлнэ. Утас: 99249813, 86150069

11:00 цагт: -Сүхбаатарын талбайд “Сүрьеэгүй ирээдүйн төлөө хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлье” өдөрлөг болно.

-“Шихихутуг” их сургуулийн Номын санд Байгаль орчныг хамгаалах, Монгол зан заншил, хууль, цааз” номын нээлт болно.

-Багшийн дээдийн "Интер ном" номын дэлгүүрт сонсголгүй иргэдийн эрх ашгийг хамгаалах ТББ-ууд, Сонсголгүй хүүхэдтэй эцэг эхийн холбоод хамтран “Боловсролыг дохионы хэлээр” олон нийтийн нөлөөллийн ажилыг танилцуулах хэвлэлийн хурал зохион байгуулна. Утас: 89052549

12:00 цагт: -Боксын насанд хүрэгчдийн УАШТ-ийн эмэгтэй хагас шигшээ тоглолт Монгол бөхийн өргөөнд болно. Билетийн үнэ 2000 төгрөгөөр зарагдаж буй. 

-Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийг төрийн өмчид авч байгаатай холбогдуулан хаалттай байсан мэдээллүүдийг ил болгоно. Утас: 99111880

-Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд Хөгжлийн банкны захирал асан Н.Мөнхбат нарыг цагаатгасан шүүхийн шийдвэрийг давж заалдах журмаар хэлэлцэнэ.

18:00 цагт: МУИС-ийн Номын санд боловсролын системийг дэмжих "Гараа" төслийн нээлт болно.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.