Оросын цэргүүдэд гурав хоногийн нөөц үлдсэн гэв
ОХУ-ын цэргийн хүчний хангамжийн сүлжээ тасалдсаны улмаас тэдэнд ердөө гурав хоногийн хэрэгцээнд хүрэлцэх түлш, хүнс, сум үлдсэн гэж Украины цэргийн командлагчид мэдэгджээ.
Барууны албаныхан ч мөн уг мэдээллийг "үнэмшилтэй" гэж үзсэн ч одоогоор батлах боломжгүй гэж онцолсон байна. Гэвч Оросын арми бараг зогсонги байдалд орж, энгийн иргэд рүү их буугаар "хамаагүй" довтлох болсон нь Украины Зэвсэгт хүчний ерөнхий удирдлагын тайлангийн дүгнэлттэй нийцэж байгаа юм.
Тус улсын албаны хүн "Оросын арми тодорхой ангиллын зэвсэг болон бусад маш олон материал ашигласан гэж бид бодож байна. Тиймээс аливаа төрлийн хангамж нь дутмаг болсон тодорхой ангиудын талаарх мэдээлэл байгаа. Оросын цэргүүд одоо зогсонги байдалд орсон бөгөөд тэд логистикийн гинжин хэлхээний доголдлын улмаас хүссэн үр дүндээ хүрч чадаагүй байгаа юм" хэмээн тэмдэглэжээ.
Түүнчлэн Пентагоны өндөр албан тушаалтны хэлснээр, Оросын цэргүүдийн дунд ёс суртахууны асуудал өргөн тархаад байгаа бөгөөд хоол хүнс, шатахууны хомстол үүссэнээс гадна өмсгөл, хувцас ч дутмаг байгаа аж.
Эх сурвалж: The Guardian
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.