Д.Ганбат гишүүн Засгийн газарт Украин улсад хүмүүнлэгийн тусламж үзүүлэх ажлыг зохион байгуулах санал хүргүүлэв

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Ганбат Ерөнхий сайдад Украин улсын дүрвэгсэд, хүүхэд, эмэгтэйчүүд, өндөр настнуудад хүмүүнлэгийн тусламжийг ойрын хугацаанд Засгийн газраас зохион байгуулж явуулах тухай санал хүргүүлжээ.

Уг саналд: Хүмүүнлэгийн гамшиг нүүрлэсэн энэ бэрх цагт НҮБ-ын гишүүн, бүрэн эрхт тусгаар тогтносон Монгол Улсыг дэлхийн соёлт хүн төрөлхтөн ажиглан харж байгаа байхаа. Иймд Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл баримтлал, гадаад бодлогын тулгуур зарчмыг мөрдлөг болгон, Улаан загалмайн нийгэмлэгтэй хамтран .
Бид хүмүүнлэг ардчилсан байх Үндсэн хуулийнхаа зарчмыг мөрдөхгүй бол тодорхой хугацааны дараа дэлхийн хамтын нийгэмлэгийн болон ирээдүй хойч үеийн өмнө ёс суртахуунгүй, ичгэвтэр байдалд орж болзошгүйг Танд сануулах нь зүйтэй байх.
Мөн Засгийн газар хоорондын гэрээ хэлэлцээрийн дагуу Украйны Засгийн газрын тэтгэлгээр 100-гаад оюутан тус улсад суралцаж байгаа болно. Тухайн нөхцөл байдлын улмаас , шаардлагатай арга хэмжээг шуурхай авч ажиллахыг хүсч байгаагаа дурдсан байна.

277227917 337182381784443 7465005451724782192 n

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.