Хятадын "Боинг-737" онгоцонд байсан бүх зорчигч амь үрэгджээ

БНХАУ-ын "China Eastern Airlines" компанийн нисэх онгоц өнгөрөгч даваа гарагт осолдсон билээ. Тэгвэл аврагчид ослоос амьд үлдсэн хүн олоогүй болохыг албаныхан мэдээлсэн байна.  

Гуанси мужийн уулархаг хэсэгт осолдсон "Боинг 737-800" онгоцонд нийт 132 хүн зорчиж явсан юм. ч газар нутгийн онцлог, хүнд хэцүү нөхцөл байдлын улмаас хүндрэлтэй байгаа аж.

china plane crash 1a

Энэхүү эмгэнэлт ослоос хойш 36 цагийн дараа Хятадын Иргэний нисэхийн удирдах газар хэвлэлийн бага хурал хийж, хохирогчдын талаар албан ёсны мэдээлэл өгсөн байна. Тус газрын Нисэхийн аюулгүй байдлын албаны дарга Жу Тао сэтгүүлчдэд хандан гэж хэлжээ.

Онгоцонд байсан 123 зорчигч болон багийн есөн гишүүний гэр бүл, найз нөхөд нь Юньнан муж дахь "China Eastern" компанийн оффис болон Гуанжоугийн олон улсын нисэх онгоцны буудалд цугларан, нэмэлт мэдээллийг хүлээсээр байгаа билээ.

Эрх баригчид одоогоор хохирогчдыг тогтоогоогүй байгаа ч тэдний гэр бүлийг удахгүй ослын газарт хүргэх ажлыг зохион байгуулж байгаа юм.

ap22080448377445

China Plane Crash 88485

Эх сурвалж: BBC

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.