Б.Үүрцайх: Боксын УАШТ-нд Говьсүмбэр аймгийн тамирчдаа дэмжихээр ирээд Samsung Galaxy A02 гар утасны эзэн боллоо

Цар тахлын улмаас тасалдаад байсан Тэмцээнд нийт 40 байгууллагын 200 гаруй тамирчид оролцохоор бүртгүүлсэн байна.

Монгол Бөхийн өргөөнд зохион байгуулагдаж буй уг тэмцээний тасалбарыг Бөхийн өргөөний кассаас шууд ирээд авах боломжтой гэж тэмцээний зохион байгуулагчид хэлэв.

бөгөөд тасалбар авсан иргэдээс өдөр бүр азтан тодруулах аж.

Азтаны шагналд тэмцээний пудволк, малгай, олимп болон дэлхийн медальтнуудын гарын үсэгтэй бээлий зэрэг байгаа бол маргааш буюу 2022.03.23-ны өдөр болох нээлтийн ажиллагаа, Бямба, Ням гарагт болох шигшээ тулааны өдрүүдэд томоохон шагналын сантай азтан тодруулахаар төлөвлөж байгаа аж.

Өчигдөр /2022.03.21/ тэмцээний эхний өдрийн азтанууд тодорсон бол өнөөдөр супер шагнал болох Samsung Galaxy A02 гар утасны эзэн тодорлоо. 

Боксын УАШТ-ий супер шагналын эзэн Б.Үүрцайх: 

- Өнөөдөр азтан болсондоо их баяртай байна. Говьсүмбэр аймгийн баг тамирчдыг дэмжихээр ирсэн. Нийтдээ дөрвөн тамирчин ирсэн байна. Өчигдөр ирээд бас тэмцээнийг үзсэн. Тэгэхэд дээшээ, доошоо 10, 10 тоогоор зөрөөд байсан. Тэгсэн чинь өнөөдөр яг таарлаа гэв. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.