Ус зайлуулах хоолойд хоёр хоногийн турш гацсан эрэгтэйг аварчээ

АНУ-ын Сан Франциско орчмын борооны ус зайлуулах хоолойд хоёр өдрийн турш гацсан эрэгтэйг эсэн мэнд аварчээ. Олон цаг үргэлжилсэн энэхүү аврах ажиллагаанд дор хаяж 50 гал сөнөөгч, цагдаа, аврах албаныхан оролцсон байна.

Ингээд тэрээр уг хоолойд хоёр хоног орчмыг өнгөрүүлсэн бөгөөд хажуугаар нь өнгөрч байсан хүмүүс түүний хашхирахыг сонсоод цагдаа нарт дуудлага өгчээ.

Ингээд албаныхан түүнийг өнгөрөгч ням гаргийн 21:30 цагийн орчимд гаргаж авсан ба тэрээр гэмтэж бэртээгүй ч шингэний дутагдалд орсон байсан тул эмнэлэгт хүргэсэн гэж Контра Коста хэсгийн Гал түймрээс хамгаалах албанаас мэдээлсэн юм.

Энэхүү эрсдэлтэй аврах ажиллагааны хүрээнд дөрвөн гал сөнөөгч болон аврах багийнхан хоёр чиглэлээс газар доорх хэсэгт нэвтрэн, модны мөчир, хог хаягдал зэрэг саадыг цэвэрлэн зайлуулсны эцэст хохирогч эрэгтэйд хүрсэн байна.

20220321230324 62394161a7430ba486a7f6aajpeg

Screenshot (432)

Эх сурвалж: The Guardian

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.